Энэ оны 5 дугаар сард Монгол улсад анх удаагаа зохион байгуулагдсан “Шүд угаалтын аварга шалгаруулах” анхдугаар олимпиадад 109 дүгээр сургуулийн “Танан цагаан” багийн сурагчид Тэргүүн байр эзэлж, Тайванд зохиогдох олимпиадад оролцох эрхийн эзэд болсон билээ.

Тус байгийнхан 2019 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр Тайванд зохион байгуулагдах олон улсын олимпиадад оролцохоор багийн 8 гишүүн, ангийн багш М.Намуунжаргал, Нийгмийн ажилтан Б.Мөнгөнцэцэг нарын хамт Тайвань улсыг зорилоо.

Баг, бүрэлдэхүүндээ өндөр амжилт хүсч, мэдсэн сурсанаа бататган, ганзага дүүрэн ирэхийг хүсэн ерөөе.