Бид энэ удаа Налайх дүүргийн Эрүүл мэндийн даатгалын тасагтай хамтран нийт эмч нарынхаа дунд өвчний түүх бичилтийн стандартыг сайжруулахаар танхимын сургалт зохион байгууллаа. Сургалтыг Налайх дүүргийн Эрүүл мэндийн даатгалын тасгийн эрхлэгч Ганжаргал удирдаж явуулсан бөгөөд бодит жишээн дээр, сайжруулах шаардлагатай тодорхой чиглэл өгч хичээлээ явуулсан нь үр дүнтэй боллоо. Манай Чанарын албанаас бусад албан байгууллага, тасаг нэгжүүдтэй байнгын харилцаа холбоотой ажилладаг бөгөөд бие биенээсээ суралцах, нэг нэгнээ дэмжих чиглэлээр түлхүү ажилладаг. Бидний ажлыг дэмжин, аргазүйн зөвлөгөө өгч, хамтран ажилласан ЭМДТасгийн Ганжаргал даргадаа дахин талархснаа илэрхийлье.