Налайх Эрүүл Мэндийн Төвийн Чанарын алба, тасгуудын Чанарын багтай хамтран “Чанар сайжруулах сарын аян”-ыг сар бүр нэг тасаг дээр зохион байгуулж байгаа бөгөөд Яаралтай тусламжийн нэгдсэн тасгаас эхлэсэн аян маань амжилттай үргэлжилж одоо 8 дахь тасаг дээрээ хэрэгжиж байна. Манай аяны гол зорилго тухайн тасаг дээр эмчилгээ болон сувилахуйн тусламж үйлчилгээг иргэдэд илүү ойрхон болгож, чанартай үйлчилгээг түргэн шуурхай хүргэхийг зорьж байгаа юм. Чанартай үйлчилгээний гол ухагдахууныг ЭМЯ-ны сайдын 2013 оны 9 сарын 19-ний өдрийн 344 дугаар тушаалаар батлагдсан Сэтгэлд нийцсэн найман үйлчилгээнээс бүрэн харах боломжтой. Тиймдээ ч бид Сэтгэлд нийцсэн 8 үйлчилгээг эмч, сувилагч, асрагч, эмнэлгийн ажилтан гээд бүгдэд танхимын сургалтаар дахин танилцуулсан. Гол нь бид нэг удаа эргэж санаад орхихыг урьтал болгосонгүй тасаг нэгж бүрийн чанарын багийнхан, хүн нэг бүр хичээл зүтгэл гарган, эмнэлгийн жолоочоосоо эрүүл мэндийн төвийн дарга хүртэл бүх хүн хийж буй ажилдаа шингээн өдөр тутмын үйл ажиллагааныхаа салшгүй нэгэн хэсэг болгохоор дадлага, шалгалтаар баталгаажуулан чармайн ажиллаж байна.

Хавсралтаар: Сэтгэлд нийцсэн 8 үйлчилгээ ЭМС-ын 344 дугаар тушаал