Хичээлийн шинэ жил эхлэхэд хагас сар үлдээд байна. Цэцэрлэгт бүртгүүлсэн хүүхдүүд шээс, цагаан хорхойн шинжилгээг заавал өгч, эмчийн үзлэгт хамрагдан эрүүл мэндийн хуудсаа хичээлийн шинэ жилийн эхний өдөр буюу есдүгээр сарын 1-нд цэцэрлэгийн захиргаанд өгөх ёстой байдаг. Түүнчлэн СӨБ, ЕБС-ийн багш, ажилтнууд ч мөн адил шинжилгээнд бүрэн хамрагдсан байх шаардлагатай байдаг. Энэ нь эцэг эхчүүд болон Эрүүл мэндийн байгууллагад ачаалал нэмж, урт дараалал үүсгэхэд хүргэдэг.

Тиймээс Налайх ЭМТөв, Боловсролын хэлтэс хамтран зөвшилцөж, дээрх нөхцөл байдлыг үүсгэхгүй байх, “Ковид-19” халдвараас урьдчилан сэргийлэх, бөөгнөрөл үүсгэхгүй байх үүднээс дараах зохион байгуулалтыг хийж, хуваарийг баталлаа.

1. СӨБ-ын багш, ажилтан албан хаагчдын эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээ

Цэцэрлэгийн эрхлэгч, арга зүйч, багш, туслах багш нар болон ажилчид 2020.08.17-нд 09:00-17:00 цагийн хооронд 2 ээлжээр хуваарийн дагуу хамрагдана.
Эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээг ЛАБОРАТОРИ 119 дүгээр сургуулийн 1-р давхарт зохион байгуулна.

2. ЕБС-ийн багш, цайны газрын ажилтнуудын эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээ

2020.08.18, 24-ны өдрүүдэд 2 өдөр ЛАБОРАТОРИ 119 дүгээр сургуулийн 1-р давхарт зохион байгуулагдах бөгөөд сургуулиуд батлагдсан хуваарын дагуу 09:00-17:00 цагийн хооронд хамрагдана.

3. СӨББ-д суралцагч, хүүдүүдийн эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээ

2020-2021 оны хичээлийн жилд цэцэрлэгт шинээр элсэн орох болон өмнө нь цэцэрлэгт хамрагдаж байсан хүүхдүүдийн эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээ 2020 оны 08 дугаар сарын 19-21-ний өдрүүдэд 09:00-18:00 цагийн хооронд дараахи хуваарийн дагуу явагдана.

Бяцхан үрсээ дагуулан оочир дараалал үүсгэж, тэднийг дааруулж, хэдэн өдөр явуулж, цаг хугацаа алдахгүйн тулд эцэг эх, багш сурган хүмүүжүүлэгч нарын үүрэг оролцоо нэн чухал. Иймд
• Эцэг эхчүүд дээрх хуваарийн дагуу ЛАБОРАТОРИ 119 дүгээр сургуулийн 1-р давхарт ирж, урьдчилан сэргийлэх үзлэгийн цагийн хуваарийн дагуу хүүхдүүдээ үзлэгт бүрэн хамруулна.
• Ирэхдээ эцэг эхчүүд болон хүүхдүүд бүгд амны хаалттай байх шаардлагатай.
• Эцэг эхчүүд хүүхдийнхээ урьдчилан сэргийлэх үзлэгийн хуудсыг харьяа ӨЭМТ-өөс урьдчилан авсан байна.
• Урьдчилан сэргийлэх үзлэгээр арьс өнгө, дотор, нарийн мэргэжлийн эмчийн үзлэг, шээсний болон цагаан хорхой илрүүлэх шинжилгээнүүд хийгдэнэ.
• Шээсийг зориулалтын шинжилгээний саванд хийн, битүүмжилж эмч, эмнэлгийн ажилтанд хүлээлгэж өгнө. /100-150 мл шээс/
• Цэцэрлэгийн хүүхдүүд үзлэг, оношлогоонд хамрагдах өдөр тухайн цэцэрлэгийн арга зүйч, цэцэрлэгийн эмч ирж, зохицуулалт хийнэ.
• Шинжилгээний хариу болон эмчийн үзлэгийн нэгдсэн дүгнэлтийг цэцэрлэг тус бүрийн анги хариуцсан багш нарт хүлээлгэн өгнө.
• Шаардлагатай мэдээллийг харъяаллын дагуу цэцэрлэгийн эрхлэгч, багш нар эцэг эхчүүдэд мэдээллэх зэрэг зохион байгуулалтыг хийхээр тогтжээ.