Хичээлийн шинэ жил эхлэхэд арваад хоног үлдээд байна. Цэцэрлэгт бүртгүүлсэн хүүхдүүд шээс, цагаан хорхойн шинжилгээг заавал өгч, эмчийн үзлэгт хамрагдан эрүүл мэндийн хуудсаа хичээлийн шинэ жилийн эхний өдөр буюу есдүгээр сарын 1-нд цэцэрлэгийн захиргаанд өгөх ёстой байдаг. Энэ нь эцэг эхчүүд болон Эрүүл мэндийн байгууллагад ачаалал нэмж, урт дараалал үүсгэхэд хүргэдэг.

Тиймээс Налайх ЭМТөв, Боловсролын хэлтэс хамтран зөвшилцөж, зохион байгуулалтын дараах хуваарийг гаргалаа.

1. Багш, ажилтан албан хаагчдын эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээ
Цэцэрлэгийн эрхлэгч, арга зүйч, багш нар, туслах багш нар болон ажилчид 2019.08.26-нд 09:00 цагаас эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээндээ хамрагдана. Эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээг “ГОЛОМТ” цогцолбор сургуулийн спорт зааланд 08.30-17.00 цагууд зохион байгуулна. Шинжилгээнд ирэхдээ флюр зураг буюу цээжний жижиг рентген зураг /сүүлийн 3 сарын хугацаанд авхуулсан байж болно/ урьдчилан авхуулж ирсэн байх.

2. 2019-2020 оны хичээлийн жилд цэцэрлэгт шинээр элсэн орох болон өмнө нь цэцэрлэгт хамрагдаж байсан хүүхдүүдийн эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээг 2019 оны 08 дугаар сарын 27-30-ны өдрүүдэд дараахи хуваарийн дагуу явагдана.

Бяцхан үрсээ дагуулан оочир дараалал үүсгэж, тэднийг дааруулж, хэдэн өдөр явуулж, цаг хугацаа алдахгүйн тулд эцэг эх, багш сурган хүмүүжүүлэгч нарын үүрэг оролцоо нэн чухал. Иймд
• Эцэг эхчүүд дээрх хуваарийн дагуу “Голомт” цогцолбор сургуулийн спорт зааланд ирж урьдчилан сэргийлэх үзлэгийн цагийн хуваарийн дагуу хүүхдүүдээ үзлэгт бүрэн хамруулах
• Эцэг эхчүүд хүүхдийн урьдчилан сэргийлэх үзлэгийн хуудсыг харьяа ӨЭМТ-өөс урьдчилан авсан байх
•Үзлэг оношлогоог 08 дугаар сарын 27-30-ны өдрүүдэд 08:30-17:00 цагийн хооронд хийх
• Урьдчилан сэргийлэх үзлэгээр халдварт, сүрьеэ, арьс өнгө, амны хөндийн үзлэг, хүүхдийн нарийн мэргэжлийн эмчийн үзлэг, шээсний болон цагаан хорхой илрүүлэх шинжилгээнүүдийг хийх
• Сайтар угааж цэвэрлэсэн тунгалаг жижиг шилэн саванд хүүхдийн шээсийг хийж, битүүмжилж эмч, эмнэлгийн ажилтанд хүлээлгэж өгөх. / 100-150 мл шээс/
• Цэцэрлэгийн хүүхдүүд үзлэг, оношлогоонд хамрагдах өдөр тухайн цэцэрлэгийн арга зүйч, цэцэрлэгийн эмч ирж, зохицуулалт хийх
• Шинжилгээний хариу болон эмчийн үзлэгийн нэгдсэн дүгнэлтийг цэцэрлэг тус бүрийн анги хариуцсан багш нарт хүлээлгэн өгөх
• Шаардлагатай мэдээллийг харъяаллын дагуу цэцэрлэгийн эрхлэгч, багш нар эцэг эхчүүдэд мэдээллэх зэрэг зохион байгуулалтыг хийхээр тогтжээ.