НҮБ-аас жил бүрийн арванхоёрдугаар сарын 03-ны өдрийг “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах өдөр” болгон зарласан билээ.

Энэхүү өдрийг тохиолдуулан Налайх Эрүүл мэндийн хамт олон хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн дархлааг сайжруулах, амин дэмийн дутагдлаас урьдчилан сэргийлэх зорилгоор олон төрлийн амин дэмтэй эм бэлдмэл, хүнсний бүтээгдэхүүн зэргийг гардуулан өглөө.

Түүнчлэн “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрүүл мэндийн дэмжих сарын аян”-ы хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй 250 гаруй иргэдийг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээнд мөн хамруулсан юм.

Хөгжлийн бэршээлтэй хүүхдүүд рүү чиглэгдсэн олон талт үйл ажиллагаа шат дараатайгаар хийгддэг бөгөөд Налайх Эрүүл мэндийн төвийн хувьд энэ зун суурь өвчтэй болон хөгжлийн бэрхшээлтэй 30 гаруй хүүхдүүдийг хүүхдийн тасагтаа хэвтүүлэн, чийрэгжүүлж, дархлаажуулсан бөгөөд бариа засал, бумба зэрэг уламжлалт, сэргээн засах эмчилгээнд хамруулсан билээ.