Эцэг эхчүүд та бүхэн 6 сартайгаас 5 хүртэлх насны хүүхдүүдийн хамт өрхийн эрүүл мэндээ төвдөө очин А амин дэмийг үнэ төлбөргүй авч, бяцхан үрсдээ уулгаарай.
Мөн өсөлт хөгжлийн үнэлгээгээ хийгдэх тул хүүхдийн ягаан дэвтэртэйгээ очихоо мартуузай!
А амин дэмийг 6 сараас 12 сар хүртэлх хүүхдэд 100 000 тун, 12 сараас 5 хүртэлх насны хүүхдүүд 200 000 тунгаар уулгаснаар дархлаа сайжирч, амьсгалын замын салст бүрхэвчийн хэвийн байдал хангагдан, амьсгалын замын өвчлөл, ханиад, томуу, томуу төст өвчнөөс сэргийлэх ач холбогдолтой байдаг.
А Витамины талаар та үүнийг мэдэх үү?
Витамин А хүний дархлааны системийг хэвийн байлгахад чухал ач холбогдолтой байдаг. Витамин А лууван улаан хулуу, туна загас, манжин, буурцаг, загас, өндгөнд их хэмжээгээр агуулагддаг байна.
Витамин А дутагдсанаас болж хараа муудах, нүдний торлогт өөрчлөлт орох, нүдний болор цайх эхлэл болж, арьс хуурайшдаг. Мөн сонсгол, амт үнэр мэдрэх мэдрэмж сулардаг.
Иймд бяцхан үрсийнхээ эрүүл мэндэд анхаарч жилд 2 удаа өндөр тунт А аминдэмийг 5 болон 11 сард заавал уулгаж байгаарай.
Хүүхэд бүхэн эрүүл байг.