Налайх ЭМТ-ийн Ёс зүйн хэсгийн хорооноос өрнүүлж буй “Эерэг хандлага-Эмчилгээний эхлэл” аяны хүрээнд Хүүхдийн тасгийн хамт олон ЭМС-ын 189 тоот тушаалын хэрэгжилтийг хангах зорилгоор “Зөв соёл-Зөв хандлага” ажлын байрны стандарт хувцаслалтыг өдөр тутамд хэвшүүлэхийг ажилтнуудад уриаллаа.

Тэд өөрсдөөсөө эхлэн өдөр бүр цагаан өнгийн хувцсаар жигдэрч, үйлчлүүлэгчдэд ил тод харагдахуйц нэр, албан тушаал бүхий ажлын үнэмлэх, инээмсэглэх энгэрийн тэмдгийн хамт тогтмол зүүж хэвшээд байна.

Ингэснээр эмнэлгийн мэргэжилтнүүдэд ажлын байранд хувцаслах дүрэм, журмыг мөрдүүлж, ажилтны гадаад зөв дүр төрхийг бүрдүүлэн, байгууллагын соёлыг нэмэгдүүлэхэд ихээхэн чухал ач холбогдолтой юм.