Жил бүрийн арванхоёрдугаар сарын 01-ний өдрийг дэлхий нийтээрээ хүний дархлал хомсдолын вирүс, дархлалын олдмол хомсдол /ХДХВ, ДОХ/-ын асуудалд анхаарал хандуулах өдөр болгон тэмдэглэн өнгөрүүлдэг.

ХДХВ, ДОХ-оос сэргийлэх хариу арга хэмжээнд эрүүл мэндийн салбар төдийгүй бусад салбарын хамтын ажиллагаа тун чухал байдаг тул нийгмийн хариуцлагыг дээшлүүлэх үүднээс аж ахуйн нэгж байгууллагуудын оролцоог нэмэгдүүлж, дэлхий нийтээрээ ХДХВ, ДОХ-ын асуудалд анхаарал хандуулах тус өдрийг энэ жил “Би сэргийлж чадна, харин та” гэсэн уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байна. Тус өдрийн хүрээнд, Налайх Эрүүл мэндийн төвийн, Амбулаторын тасгийн БЗДХӨ-ний кабинет, сайн дурын зөвлөгөө шинжилгээ өгөх “Талст” төвтөй хамтран зохион байгууллаа. Налайх дүүргийн ЗДТГазрын харьяа 36 байгууллага, ЕБС-ын ахлах ангийн сурагчид, МСҮТөвийн 1, 2-р курсын оюутануудтай хамтран, 208 метрийн урттай, 1 метр 50 см өргөнтөй улаан туузыг нийтдээ 388 хүнийг бүрэлдхүүнтэй, дүүргийн төв гудамжаар аялууллаа.