Өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж өөрийн үндсэн ажлаа хийхийн зэрэгцээ авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоонд 24 цагаар үүрэг гүйцэтгэж, өдрийн цагаар хүч нэмэн ажиллаж, дүүрэг, хорооны хэмжээнд эргүүл хийж, тасаг нэгжийнхээ гадна, дотно их цэвэрлэгээ, ариутгал, халдваргүйжүүлэлтийг тогтмол хийж, ажлын байрны олон сургалтанд хамрагдан туршлага мэдлэгээ нэмэгдүүлж, иргэддээ эрүүл мэндийн боловсрол олгох, зөвлөгөө мэдээлэл хүргэх, халдвараас сэргийлэх амны хаалт, нүүрний хаалтыг өөрсдөө хийх зэргээр ачаалалттай ажиллаж байна.
Ард түмнийхээ эрүүл мэнд, аюулгүй байдлын төлөө өөрийн гэр бүлийг умартан ажиллаж байгаа хамт олондоо, ЭМБ-хандаа мөн ойлгож, хүлээж, дэмжиж байгаа тэднийхээ ар гэрийнхэнд #ТАЛАРХАЯ