Налайх ЭМТ нь Коронавируст цар тахалтай тэмцэх хариу арга хэмжээний хүрээнд халдвар хамгааллын дэглэмийг чанд сахин халдварын эрсдэлээс урьдчилан сэргийлэх үүднээс үйлчлүүлэгчид болон ажилчдынхаа халдварт өртөх эрсдэлийг бууруулах зорилгоор Амбулатори, Захиргаа, Хүүхэд, Яаралтай тусламжийн Хүлээн авах тасгуудын үүдэнд автомат халуун үзэгчтэй “SafeCate full option” бүрэн тоноглогдсон ариутгал халдваргүйжүүлэлтийн 4 хаалгыг байршуулан ажиллаж байна.
Ингэснээр тус байруудад нэвтэрч буй хүн бүрийг эрсдэлээс хамгаалж, халдвараас урьдчилан сэргийлэх төдийгүй коронавируст халдварын эрсдэл өндөр байгаа энэ цаг үед албан хаагчдын ажил үүргийг хөнгөвчилж байгаа юм.
Тус хаалга нь хүн ирэхийг өөрөө мэдэрч 50 см зайнаас хүний царай уншиж 3 секундийн дотор мэдрэх төдийгүй ариутгалын тусгай шингэн бодисыг мананцар болгон цацан Озоны хий болон хэт ягаан туяагаар 360 градус ариутгал хийх бөгөөд гар ариутгагч, халуун хэмжих сүүлийн үеийн технологитой юм.
Мөн тус ухаалаг ариутгагч хаалга нь өндөр чанарын эрсдэлгүй ган, цэнхэр гэрлийн ариутгал, хэт авианы, автомат шүршигч, халтиргаанаас хамгаалах, ус унах дэвсгэр, ус шингээх автомат төхөөрөмж, хэт улаан туяаны индукцийн шүршигч системтэй, монгол тайлбартай зэрэг давуу талтай юм.
Иймд иргэд та бүхнийг ЭМТ-өөр үйлчлүүлэхдээ халдвар хамгааллын дэглэмийг мөрдөж тус смарт хаалгаар дамжин дотогш нэвтрэхийг зөвлөж байна.