Нийгэмд тархаад буй цар тахлын нөхцөл байдлаас хамааран УОК-ын шийдвэр гарч гамшгийн үеийн ШАР түвшнээс УЛБАР ШАР түвшинд шилжлээ.
🔺️❌ Хязгаарлах үйл ажиллагаа
1. Жагсаал, цуглаан, уралдаан тэмцээн
2. Аялал зугаалга, хурим найр, цайллага
3. Баар /Диско, кароаке/
4. Өргөтгөсөн болон үзэсгэлэн худалдаа
5. Цахим болон бүх төрлийн тоглоомын газар
6. Сургалтын төв /танхимын болон үйлдвэрлэлийн сургалт 10-аас дээш хүнтэй/
7. Соёл урлаг
8. Үзвэр үйлчилгээ /нийт суудлын тооны 30%-c их/
9. Алжаал тайлах төв
10. Чийрэгжүүлэх, бялдаржуулах төв /Нийт хүчин чадлын 30 хувиас их/
11. Саун, бассейн /Нийт хүчин чадлын 30 хувиас их/
12. Дэн буудал
13. Шашны зан үйл-гандан, сүм хийд, мөргөл
14. Олимп, олон улсын тэмцээний бэлтгэлээс бусад биеийн тамир, спортын арга хэмжээ /дотоод орчинд 10-аас дээш хүнтэй/
Энэ түвшинд үйл ажиллагаа нь зөвшөөрөгдсөн ААН-үүд халдвар хамгааллын дэглэмээ мөрдөж ажиллахын зэрэгцээ халдварын эрсдэл буурсан тохиолдолд эргээд ШАР түвшинд шилжих боломжтой юм.