МУ-ын Засгийн газрын санхүүжилтээр БНСУ-ын Green Cross corporation-нд үйлдвэрлэгдсэн улиралын томуугийн эсрэг “GC FLU” вакциныг хүлээн аваад байна. Тус вакциныг томуугийн вирусын антигенийг идэвхгүйжүүлж гарган авсан бөгөөд ДЭМБ-аас 2020-2021 оны томуугийн улиралд зөвлөмж болгосон, магадлан итгэмжлэгдсэн вакцин юм.
Вакцин нь томуугийн вирусын А хүрээний H1N1, H3N2 болон томуугийн B хүрээний халдвараас сэргийлдэг байна.
Ээлжит дархлаажуулалтын 10 хоногийг “Томуугаас сэргийлье” уриан дор энэ оны 10-р сарын 1-10-ны өдрүүдэд улс орон даяар зохион байгуулахаар бэлтгэл ажлыг хангаад байна.