Налайх Эрүүл мэндийн төвийн энэ оны эмгэг судлалын тохиолдолд суурилсан сургалт, хэлэлцүүлэг 05 сарын 28 ны өдөр боллоо.

Энэхүү хурлаар 2 тохиолдолыг хэлэлцсэн ба оролцогчдод “Эмнэлгийн тусламж үйлчилгээтэй холбоотой эрх зүйн баримт”, “Нас баралтанд хийсэн эрсдэлийн үнэлгээ” сэдвээр НЭМГ-ын Эмнэлгийн тусламж үйлчилгээний чанарын асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Э.Энхжаргал сургалт явууллаа.

Тус сургалт, хэлэлцүүлэгт 36 эмч, мэргэжилтэн оролцож, эрсдэлээ тодорхойлон алдаа дутагдлаа дүгнэж, цаашид хийх үйл ажиллагааны чиглэлээ тодорхойлж, тусламж үйлчилгээний хяналт, чанар, эрсдэлийн үнэлгээ хийх аргачлалд суралцаж, арга зүйгээр хангагдлаа.