ТОМУУ, ТОМУУ ТӨСТ ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ХАМГИЙН ЭНГИЙН АРГА БОЛ
– АМНЫ_ХААЛТ_ЗҮҮХ
– ГАРАА_ТОГТМОЛ_УГААХ ЮМ. ✅ Томуу, томуу төст өвчний вирус нь ханиах, найтаах үед агаар дуслын замаар дамждаг тул гараа тогтмол угааж, амны хаалт зүүж хэвших нь чухал юм. Хэрэв хүүхэд тань ханиад хүрсэн бол дур мэдэн антибиотик өгөхгүй байх, харьяа Өрхийн эрүүл мэндийн төвдөө хандаж мэргэжлийн эмчийн зөвлөгөөг авахад анхаарна уу. ✅ Өвчний үед хүүхдээ цэцэрлэг, сургуульд нь явуулахгүй байхаас гадна олон нийтийн газраар дагуулж явахгүй байх, гэрийн нөхцөлд дотоод орчны дулаанд тохируулан хувцаслах, биеийн дархлааг дэмжих зэргээр сайтар асарч сувилахыг эцэг эхчүүдэд зөвлөж байна. #ТОМУУ, ТОМУУ ТӨСТ ӨВЧНӨӨС СЭРГИЙЛЬЕ!!!