2017 оны 12 сарын 18-ны буюу 50 дах 7 хоногийн байдлаар ӨЭМТ болон ЭМТөвийн амбулаторт 3509 хүн үзлэгт хамрагдсанаас 252 хүн буюу 7,1% хувь нь томуу, томуу төст өвчнөөр өвдсөн байна. Өмнөх 7 хоногтой харьцуулахад өвчлөл  2,5% хувиар өссөн байна. ӨЭМТөвүүдэд 1681 хүн үзүүлсэнээс 81 буюу 4,7 хувь, амбулаториор 1818 үйлчилсэнээс 171 хүн буюу 9,4 хувийг ТТТӨ эзэлж байна. Энэ долоо хоногт 2-4 насны 316 хүүхэд үзүүлсэнээс 42 буюу 13 хувь нь ТТТӨ өвчнөөр оношлогдсон байгаа нь энэ насны бүлгийнхэн зонхилон өвдөж байгааг харуулж байна.  Мөн хүүхдийн хэвтэн эмчлүүлэх тасагт хэвтэж байгаа нийт өвчтөний 95% хувь нь ТТТӨвчинөөр өвчилсөн байна. Үүнтэй холбогдуулан манай эмнэлэг хуучин хүүхдийн тасагт 30 ор татаж, эмч сувилагч нарыг ажиллуулахаар бэлдэж байна. Мөн хүүхдийн тасагт хэвтэн эмчлүүлж буй хүүхдүүдийн аав ээж болон сахиуруудад ТТТӨвчиний талаар, Тархвар судлагч эмч Б.Ирэх-Амарчулуун, Э.Чагцалдулам нар ТТТӨвчний талаарх зөвлөгөө сургалт хийлээ.