2019 оны 04 сарын 03-ны өдөр, Налайх дүүргийн ЭМТөвд дэлхийн Сүрьеэтэй тэмцэх өдрийг тохиолдуулан 03 сарын 15-наас, 04 сарын 15-ны хооронд “Цаг нь болсон” уриан дор тэмдэглэн өнгөрүүлэх аяны хүрээнд, “Сүрьеэгийн тусламж үйлчилгээг үнэлэх арга барилд сургах нь” сургалт зохион байгуулагдлаа. Тус сургалтанд Нийслэлийн Эрүүл мэндийн газрын холбогдох мэргэжилтэнгүүд болох Э.Энхжаргал, Ч.Алтантогосхон нар удирдан явуулсан юм. Өрхийн Эрүүл мэндийн төв болон дүүргийн эрүүл мэндийн төвийн эмч ажилтан, холбогдох чанарын багийнхан буюу 26 хүнийг хамрууллаа.