✅ Суулгалт гэдэг нь хоногт 3 ба түүнээс олон удаа эмгэг хольцтой (ус, цус, боловсорч гүйцээгүй хоолны үлдэгдэл, залхаг гэх мэт) хүндрэхийг хэлдэг. Үүнд:
👉 • Цочмог суулгалт /14 хоног хүртэл үргэлжилсэн/,
👉 • Архаг суулгалт /14 хоногоос дээш үргэлжилсэн/ гэж ангилна.
✅ Суулгалт нь таваас доош насны хүүхдийн өвчлөл, эндэгдлийн тэргүүлэх шалтгааны нэг бөгөөд дэлхий дээр жилд 200 мянган хүүхэд тус өвчнөөс болж эндэж, олон мянган хүүхэд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна.
🔷🟠 СУУЛГАЛТ #ЯАГААД_ҮҮСДЭГ_ВЭ?
👉 • Вирус 80-90%
👉 • Нян 10-20%
👉 • Шимэгч 5%
👉 • Зарим эмийн гаж нөлөө
👉 • Зарим төрлийн хоол хүнсний үл шимэгдэлт
👉 • Хоол боловсруулах тогтолцоог гэмтээдэг эмгэгүүдээс үүсч болно.
🔷🟠 #РОТАВИРУСЫН_ШАЛТГААНТ СУУЛГАЛТ ӨВЧИН ГЭЖ ЮУ ВЭ?
✅ 0-5 хүртэлх насны хүүхдийн суулгалт өвчний гол үүсгэгч нь Ротавирус юм. Ротавирус нь нарийн гэдсийг үрэвсүүлж, өнгөн ханыг устгаснаар шим тэжээл болон хүний биед ашигтай бактерийг биед шимэгдүүлэлгүй хөөн гаргадаг.
✅ Ингэснээр хүүхэд их хэмжээний ус, эрдэс, давсаа алддаг учир шингэний дутагдалд орж, хүүхдийн аминд аюул учрах эрсдэлтэй.
✅ Ротавирусаар үүсгэгдсэн суулгалт өвчин хүнд хэлбэрт шилжих магадлал өндөр байдаг ба жилийн аль ч улиралд идэвхитэй хэлбэрт оршдог бөгөөд оргил үе нь хүйтний улирал буюу 11 дүгээр сараас 5 дугаар сар хүртэлх хугацаа байдаг.
🔷🟠 #ХАЛДВАРЛАХ_ЗАМ:
👉 • Халдвартай хүн эсвэл орчны гадаргуу, эд зүйлсэд хүрэлцсэний дараа гараа угаахгүй байх,
👉 • Бохирлогдсон гараар хоол хүнс идэж, уух.
✅ Насанд хүрэгчид ротавирусын халдвар авч болно. Гэхдээ хүүхдийг бодвол тийм ч нийтлэг бус. Учир нь бага насны хүүхдийг бодвол насанд хүрэгчид нь ариун цэврийн дэглэм харьцангуй сайн сахидаг.
🔷🟠 #ХАЛДВАРЫН_НУУЦ_ҮЕ:
👉 • Дунджаар 1-3 өдөр байна.
👉 • Үүсгэгч нь вирусыг тээгч хүнд хадгалагдаж байдаг бөгөөд өөрөө өвдөхгүй, эсвэл өвчий шинж тэмдэг бүдэг байдаг тул бусдад болон эргэн тойрондоо мэдэлгүйгээр халдвар тарааж явдаг.
👉 • Вирус нь ходоод гэдэсний замын салст бүрхүүлийн эс дотор өсөж үржин, баасаар гадаад орчинд ялгардаг.
👉 • Өвчтөн өвчний эхний өдрөөс л вирусыг гадаад орчинд тарааж эхлэх ба 7-8 өдрийн туршид ялгаруулдаг, шинж тэмдэггүй тээгч хэдэн сараар ч ялгаруулах нь бий.
✅ Ротавирус нь хөлдөөх, өндөр темпуратурт , хлорын нэгдэлд амархан үхдэг. Баасанд 7 сар хүртэл, жимс жимсгэнэд 5-30 хоног хүртэл, янз бүрийн гадаргууд 10 хоног хүртэл, органик нэгдэлд 16 хоног хүртэл хадгалагддаг.