🩺🧫🧪🌡 #ИЛРЭХ ШИНЖ ТЭМДЭГ:
👉 #БӨӨЛЖИХ. Олон биш, ихэнхдээ эхний хоногтоо зогсох ба суулгалттай зэрэг эхэлнэ.
👉 УСАРХАГ ЗҮЙЛЭЭР (ЦУСГҮЙ) #СУУЛГАХ. Шингэн усархаг, хөөстэй, хурц үнэртэй, цайвар шаргал өнгөтэй, хөнгөн үед хүүхдийн будаа шиг баана. Суулгалтын үргэлжлэх хугацаа 6-8 хоног.
👉 #ХАЛУУРАХ. Хордлогын шинж илрэх ба халууралт 38,5 хэм хүртэл байж болно.
✅ Хэрэв хүүхэд бөөлжиж эсвэл суулгаж байгаа бол их хэмжээгээр шингэн алдаж байна гэсэн үг. Эмч нар үүнийг “Шингэн алдалт” буюу “Усгүйжил” гэж нэрлэдэг.
#УСГҮЙЖИЛ болж байгаа үед дараах шинжүүд илэрнэ.
👉 • Живх нь цөөн норох, шээс нь цөөрөх, эсвэл шар хүрэн өнгөтэй шээх
👉 • Хүүхэд уйлах үедээ нулимс гарахгүй байх
👉 • Ам нь хатаж, уруул нь омголтож хатах
👉 • Нүдний ухархай нь хонхойх.
✅ Нярай хүүхэд шингэн алдалтанд орсон үед толгой дээрх зулай хонхойж харагддаг. /Зулай гэдэг нь хүүхдийн гавлын ясны хоорон дахь зай юм/
 
🩺🧫🧪🌡 #ЭМЧИЛГЭЭНИЙ ЗАРЧИМ:
👉 • Та харьяа Өрхийн эрүүл мэндийн төв, Дүүргийн Эрүүл мэндийн төвийн Хүүхдийн кабинетад, мөн ажлын бус цагаар дүүргийн Эрүүл мэндийн төв, нэгдсэн эмнэлгийн Яаралтай тусламжийн тасагт цаг алдалгүй хандах шаардлагатай.
👉 • Мөн дээрх эрүүл мэндийн байгууллагуудын зөвлөгөө өгөх утсанд хандан зөвлөгөө, мэдээлэл авах бүрэн боломжтой.
👉 • Илэрч буй шинж тэмдэг нь өөрөө аяндаа зүгээр болдог учир ихэнх хүүхдэд тусгайлан эмчилгээ шаардахгүй.
👉 • Гэхдээ ротавирус усгүйжил буюу хордлогод амархан хүргэдэг тул хүүхдэд шингэнийг бага багаар байнга тасралтгүй уулгах ба үүний тулд 5-10 минут тутамд 1-2 цайны халбага шингэн уулгана. Нэг удаад хэт их уулгах нь бөөлжилт үүсгэх эрсдэлтэй.
👉 • Хүүхэд хангалттай шингэн ууж байгааг нь хүүхдийн шээс цайвар шар, эсвэл тунгалаг бөгөөд живх нь ердийн байдлаар норж байгаа эсэхээр мэдэж болно.
👉 • Өвчний эхний өдрөөс хоногт 8-10 удаа буюу 2-2,5 цаг тутамд хооллоно. 1 удаагийн хоол нь ердийн иддэг хоолны талаас ихгүй байхаар тооцно. /бага багаар ойр ойрхон хооллох/
👉 • Хөхүүл хүүхдийг илүү олон удаа хөхүүлнэ.
👉 • Өвчтэй хүүхдийн хоолонд сахар, нүүрс-усыг багасгаж, түүхий ногоо, жимс, сок, сүү, сүүн бүтээгдэхүүнийг хэрэглэхгүй байх.
👉 • Суулгалтыг зогсоох зорилгоор ямар нэгэн эм бэлдмэл дур мэдэн өгч болохгүй. Энэ нь халдварын хугацааг удаашруулж болзошгүй.
👉 • Хэрэв хүүхэд халдвар авч, шингэн алдалтанд орсон, тасралтгүй бөөлжих шинж тэмдэг илэрч байгаа бол заавал эмнэлэгт хэвтүүлэн эмчлэх ёстой.
 
🩺🧫🧪🌡 #УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АРГУУД:
✅ Хэрэв таны хүүхэд ротавирусын халдвар авсан бол халдварыг тараахаас урьдчилан сэргийлж, дараах дэглэмийг баримтлах хэрэгтэй. Үүнд:
👉 • Хүүхдийн живхийг сольсны дараа гарыг савантай бүлээн усаар зөв, гүйцэд угаана.
👉 • Хоол хүнс бэлтгэдэг газар эсвэл түүнтэй ойр газар живхийг солихгүй байна.
👉 • Живхийг битүүмжлэн боож хаяна.
👉 • Живхийг сольсон газар, орчныг спирт эсвэр хлор агуулсан цэвэрлэгээний бүтээгдэхүүнээр цэвэрлэж байна.
👉 • Хүүхдийг хооллохын өмнө асран хамгаалагч нь гараа сайтар угааж, халдваргүйтгэсэн байна.
 
🩺🧫🧪🌡 #СУУЛГАЛТ ӨВЧНӨӨС СЭРГИЙЛЭХ БУСАД АРГУУД:
👉 • Хүүхдийг 0-6 сар хүртэл нь зөвхөн хөхөөр хооллох.
👉 • Хүүхдэд 6 сараас нь эхлэн насанд нь тохирсон нэмэгдэл хоолонд оруулахын зэрэгцээ 2 нас хүртэл нь үргэлжлүүлэн хөхүүлэх.
👉 • Хүүхдийн тэжээлийг найруулж буй болон уулгаж буй ус нь буцалгаж ариутгасан байх.
👉 • Гараа байнга угаах. Хөхүүлэх, хооллох, хоол хийхийн өмнө, жорлонд орсон болон живхийг сольсны дараа 15 секундээс багагүй хугацаанд савандаж угаах. Хүүхдийнхээ гарыг ч мөн байнга савандаж угаах.
👉 • Хүүхдийн угж, тоглоом, хөтөвчийг байнга угааж цэвэрлэх, шаардлагатай бол ариутгах.
👉 • Гал тогоогоо цэвэр байлгах.
👉 • Хоол ундыг нь бэлтгэх, хадгалахдаа ариун цэвэр эрүүл ахуйн нийтлэг дүрмүүдийг мөрдөх.