Сувилахуйн эмчилгээний алба

Эрхэм зорилго

Сувилахуйн тусламж үйлчилгээг үйлчлүүлэгчдийн эрэлт хэрэгцээнд нийцүүлэн стандартын дагуу жигд хүртээмжтэй хүргэхэд  багийн үйл ажиллагааг чиглүүлэн ажиллана.

Үйл ажиллагааны чиглэл

  • Сувилагч, эмнэлгийн тусгай мэргэжилтнүүдийн онолын болон дадлага сургалт
  • Багц цагийн  сургалт
  • Багц цагийн сургалт           
  • Дэмжлэгт хяналт 
  • Мэргэжил арга зүйн зөвлөгөө

Түүхэн замнал

1976 он – Эрүүлийг хамгаалах хэлтсийн  “Дунд мэргэжилтний зөвлөл” байгуулагдсан. 

1980 он – Эрүүлийг хамгаалах хэлтсийн Сувилагчийн зөвлөл нь курсын  сувилагчийг дипломжуулах,  асаргаа сувилгааны тэнхимд дадлага сургалтыг хийдэг болсон.

1983 он – Сувилагч нарын дунд ажил мэргэжлийн тэмцээн,  урлаг спортын тэмцээн зэргийг зохион байгуулан ажиллаж эхлэв.

1988 он – ЭМЯ-наас сувилагч нарын дунд улсын анхдугаар ажил мэргэжлийн тэмцээн зохион байгуулав.

1996 он – ЭМШУИС-ийн сувилахуйн тэнхимийн эрхлэгч С.Наранчимэг багшийн Сувилахуйн тусламж,  эмнэлгийн мэргэжилтний ёс зүй,  харилцаа хандлагын цуврал сургалтанд сувилагч нараа оролцуулж эхэлсэн.

1999 он – Сувилагчийн ажлын бэлтгэлийн цүнх, хавтастай болж сувилагч бүр үйл ажиллагаандаа хэрэглэгдэх зүйлсийг бэлтгэн хийсэн.

2003 он – МСН-ийн салбар нийгэмлэгт элссэн.

2005 он – ЭМН-ийн даргын 195 тоот тушаалаар Сувилахуйн алба байгуулагдсан.

2006 он – Тасгуудын сувилагч мэргэжилтнүүдийн оролцоотой сувилахуйн ур чадварын кабинетийг тохижуулав.

2007 он – НЭМГ-ын Тэргүүний ажиллагаатай Сувилгааны алба”, ”Сувилахуйн амьдрал төв”-ийн “Шилдэг хамт олон”-оор шалгарсан.

2009 он – ЭМЯ-аас зохион байгуулсан “Сувилагч шинэ санаа” сувилагчдын онол практикийн үндэсний бага хуралд оролцож тэргүүн байранд шалгарсан.

2010 он – Эх барихын мэргэшлийн ахлах зэрэг анх хамгаалсан.

2011 он – НЭМГ-ын “Сувилахуйн тусламж үйлчилгээний чанарыг сайжруулсан байгууллага”-аар шалгарсан.

2012 он – Төрөх тасгийн төрөхийн өмнө эхчүүдийн амрах байр, хүлээн авахын орчин сэдэвт төсөл “Тогтвортой амьжиргаа төсөл”-д хандан бичсэн нь хэрэгжиж 20 сая төгрөгийн засвар, тохижилтийн ажил хийгдсэн.

2013 он – Дүүргийн засаг даргад хандан хүсэлт гаргасны дагуу Солонгосын “Кореан Ротари” клубээс 40 гаруй сая төгрөгийн аппарат, тоног төхөөрөмж төрөх,  хүүхдийн тасагт хандивласан.

2018 он – Дүүргийн ард иргэдэд “Гэрт хүрч үйлчилье” тусламж үйлчилгээг нэвтрүүлсэн