“Нийгмийн эрүүл мэндэд сувилагч бидний оролцоо” уриан дор Налайх эрүүл мэндийн төвийн сувилагч, эмнэлгийн тусгай мэргэжилтнүүд “Сувилагчийн нэг өдөр” өдөрлөгийг 04 дүгээр сарын 30-ны өдөр Соёлын ордны өмнөх талбайд зохион байгууллаа.
Өдөрлөгийн хүрээнд биеийн жингийн индекс тодорхойлох, артерийн даралт үзэх, цусан дахь сахарын хэмжээг тодорхойлохоос гадна үйлчлүүлэгчдэд эрүүл мэндийн боловсрол олгох сургалт сурталчилгааг хийж, өвчлөлөөс урьдчилан сэргийлэх мэдээлэл бүхий гарын авлага, зөвлөмжүүдийг тараасан.
Үйл ажиллагааны үед 5 өрхөд ундны усыг зөөх савыг зориулалтын угаалтуурын хамт бэлэглэсэн ба ундны усны эрүүл ахуй, ариун цэврийн сахих санамжийг өглөө . Мөн өдөрлөгийн үйл ажиллагаанд ЭМТ-ийн биеийн тамирын арга зүйч Б.Казанбай, Л.Оюунсүрэн нарын дасгалжуулсан Ахмадуудын баг биеийг тэтгэн чийрэгжүүлэх хөдөлгөөн, аэробек дасгалуудыг хийж эрүүл зөв амьдралын хэв маяг, дасгал хөдөлгөөний ач тусыг сурталчилсан байна.