Жил бүр уламжлал болгон тэмдэглэн өнгөрүүлдэг ОУ-ын сувилагчдын өдрийн хүрээнд зүүн гурван дүүргийн ЭМТ-ийн сувилагчдын дунд “3 төрөлт спортын нөхөрсөг тэмцээн” Багахангай дүүргийн Засаг даргын дэмжлэгтэйгээр энэ сарын 07-ны өдөр зохион байгуулагдаж, Волейвол, ширээний теннис, дартс гэсэн төрлөөр болж өндөрлөлөө.

Тус тэмцээн нь сувилагч мэргэжилтнүүдийн хөгжил, манлайлал, оролцоог нэмэгдүүлэх, эрүүл зан үйлийг төлөвшүүлэх, баг хамт олны Зүтгэл, Итгэл, Сэтгэлийн хүчээр амжилтад хүргэх , эрүүл мэнд, идэвхтэй хөдөлгөөнийг дэмжих, биеийн тамир спортоор хичээллэх, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх зорилгоор  Багахангай дүүрэгт зохион байгуулагдсан ба 4 байгууллагын 10 баг, нийт 80 орчим тамирчид 52 медалийн төлөө авхаалж, самбаа, хурд, хүчээ сорилоо.

3 төрөлт спортын нөхөрсөг тэмцээнд

Гар бөмбөгийн:

Эрэгтэй баг

1-р байрт Х.Ганбат ахлагчтай Багахангай ЭМТ

2-р байр О.Сүхбат ахлагчтай Багануур ЭМТ

Эмэгтэй баг

1-р байр Б.Чанцалдулам ахлагчтай Багануур ЭМТ

2-р байр А.Болортуяа ахлагчтай Налайх ЭМТ

3-р байр С.Баатарцэрэн ахлагчтай Налайх ЭМТ

Дартсны тэмцээнд

Эрэгтэй

1-р байр Г.Болд ахлагчтай Багахангай ЭМТ

2-р байр О.Сүхбат ахлагчтай Багануур ЭМТ

3-р байр М.Галхүү ахлагчтай Багануур ЭМТ

Эмэгтэй

1-р байр Д.Алтанчимэг ахлагчтай Багануур ЭМТ

2-р байр О.Удвал ахлагчтай Багахангай ЭМТ

3-р байр Д.Доржханд ахлагчтай Налайх ЭМТ-ийн багууд тус тус

байр эзлэсэн бол ганцаарчилсан төрлөөр

Ширээний теннис

Эрэгтэй

1-р байр Багахангай ЭМТ Ч.Бат-Эрдэнэ

2-р байр Багануур ЭМТ Мөнхтулга

3-р байр Багануур ЭМТ Мөнх-Алдар

Эмэгтэй

1-р байр Налайх ЭМТ Өлзийсүрэн

2-р байр Налайх ЭМТ Оюунсүрэн

3-р байр Багануур ЭМТ Сонинноров нар шилдэгээр шалгарч медалийн эзэд боллоо.

Нийт оноо, медалийн чанараар Багахангай Эрүүл Мэндийн төвийн баг тамирчид  амжиллтай оролцож “Шилдэг”-ээр шалгарсан байна.

Сэтгэл, зүтгэл нэгдэж хамтран оролцсон Баг, тамирчиддаа баяр хүргэж, спортын өндөр амжилт хүсэн ерөөе.

Эрүүл биед Саруул ухаан оршино.