Налайх Эрүүл мэндийн төвийн хүсэлтээр Сингапур улсын Анагаах Ухааны Клиникүүдийн эмч нарын баг өнөөдөр дүүргийн 1-р хорооны “Нарны-Эрч” ӨЭМТ-д тусгай хөтөлбөрийн дагуу нэг өдрийн турш ажиллаж, өрхийн эмчийн үзлэгийг хийлээ.

Энэхүү үзлэгт нийт 85 хүн хамрагдсан бөгөөд тохирох эмийг үнэ төлбөргүй олгосон байна.

Мөн Сингапурын Сэргээн засалч эмч нарын багийнхан хөтөлбөрийн хүрээнд ЭМТ-ийн болон ӨЭМТ-ийн эмч, сувилагч, сэргээн засалч, хөдөлгөөн засалч нарт “Нуруу нугасны гэмтлийн дараах Сэргээн засах-хөдөлгөөн заслын эмчилгээ”, “Гэмтэл бэртэлийн дараах сэргээн засах эмчилгээ”, “Чихрийн шижин өвчний эмчилгээ” зэрэг сэдвүүдийн хүрээнд сонирхолтой сургалтыг зааж, оролцогчдыг 3 бүлэгт хуваан тухайн тавигдсан илтгэлийн дагуу хэлэлцүүлэг хийж, кэйс-судлах, дадлага сургуулилтыг хослуулан сургаж дадлагажуулан цаашид өөрсдийн эмчилгээ үйлчилгээндээ нэвтрүүлэн түгээн ажиллахыг хүссэн юм.

Хөтөлбөрийн төгсгөлд ЭМТ-ийн удирдлагууд тус багийнханыг хүлээн авч уулзан, талархал илэрхийлж, харилцаа холбоогоо сайжруулан цаашид эмч мэргэжилтнүүдийг хөгжүүлэхэд илүү хамтран ажиллах хүсэлтээ байгаагаа уламжлалаа.