Жил бүрийн 05 дугаар сарын 12-ны өдрийг Олон улсын сувилагчдын өдөр болгон тэмдэглэн өнгөрүүлдэг билээ. Энэхүү өдрийг угтан Налайх Эрүүл  мэндийн төвийн Биеийн тамирын хамтлагийнхан Сувилагч, эмнэлгийн тусгай мэргэжилтнүүдийн дунд “Инээмсэглэл эерэг хандлага” уриан дор сагсан бөмбөг, гар бөмбөгийн тэмцээнийг энэ сарын 13, 14 ний өдрүүдэд зохион байгууллаа.

Тэмцээнд  байгууллагын арван тасгийн 130 гаруй тамирчид авхаалж самбаа хурд хүчээ сорин өрсөлдсөнөөс

Сагсан бөмбөгийн төрөлд

Х.Батоюун ахлагчтай мэс заслын тасаг I-р байр

Н.Цэрэнлхам ахлагчтай баг эм зүй захиргааны тасаг II-р байр

Ч.Болормаа ахлагчтай дотор-1 тасаг III-р байр

Гар бөмбөгийн төрөлд

А.Болортуяа  ахлагчтай ЯТНТасаг I-р байр

Б.Саранчимэг ахлагчтай дотор-1 тасаг II-р байр

Н.Нарантогтох ахлагчтай эм зүй, захиргааны тасаг III-р байранд тус тус шалгарлаа.