Энэхүү арга хэмжээнд НИТХ-ын төлөөлөгч С.Амарсайхан, “Хангарьд-Улаанбаатар” ТББ-ын гүйцэтгэх захирал Г.Ганбаяр, Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар, Налайх дүүргийн ИТХ-ын дарга Б.Нэргүй, дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар, Эрүүл мэндийн нэгдлийн дарга Л.Байгал, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын Элчин зөвлөх Яан Чиндун
нарын бусад албаны хүмүүс оролцсон юм. 50 ортой хүүхдийн эмнэлэгтэй болсноор хүүхдийн орны хүрэлцээ болон оношилгооны чадвар сайжрах, хүүхдийн эмгэгүүдийн бусад салбар хөгжин, нийслэл рүү явуулах чиглэл багасах зэрэг ач холбогдолтой юм