1964 оноос хойш хийгдээгүй байсан НЭМТөвийн барилгын урсгал засварыг, 2017 оны 9 сараас ажлыг улсын төсвийн хөрөнгөөр нийт 470 гаруй сая төгрөгийн өртөгөөр засварлах ажил хийгдлээ. Үүнд хэвтэн эмчлүүлэх тасаг буюу Төрөх эмэгтэйчүүдийн тасаг, ДМУА-ны тасаг, Мэс заслын тасаг, МЭЭГЯТТ-ын тасгууд байрладаг барилгын ажлыг гүйцэтгэгчээр Буурал Сутай ХХК, Эмнэлгийн захиргаа Лаборатори, Хүүхдийн тасаг байрладаг барилгын ажлыг, Гарден сити ХХК хийж амжилттай гүйцэтгэсэн байна.