Нийслэлийн Эрүүл Мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар Налайх-Оргил авто тээврийн шалган нэвтрүүлэх товчооны үйл ажиллагаатай танилцаж, албан үүргээ гүйцэтгэж байгаа эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдэд цаашид хэрхэн ажиллах, юунд илүү анхаарах талаар заавар зөвлөмжийг өглөө.
Мөн энэ үеэр Налайх ЭМТ-ийн хамт олонд COVID-19 халдварын эрсдэлээс сэргийлэхэд нэн шаардлагатай байгаа эмнэлгийн хэрэгслүүдийг хүлээлгэн өгч, дэмжлэг үзүүлсэн юм.
Үүнд: нэг удаагийн амны хаалт 2500 ширхэг, халдвараас хамгаалах өмсгөл буюу комбинзон 36 ширхэг, даавуун амны хаалт 200 ширхэг, нэг удаагийн бээлий 100 ширхэг, малгай 1200 ширхэг, зайнаас халуун хэмжигч 5 ширхэг тус тус багтсан байна.