Улсын онцгой комиссоос гаргасан шийдвэрийн дагуу бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан зохион байгуулж буй “Нэг хаалга-Нэг шинжилгээ” үйл ажиллагаа өнөөдөр 3, 7 хорооны иргэдийг шинжилгээнд хамруулснаар эхлээд байна.
14.00 цагийн байдлаар 1693 хүнийг шинжилгээнд хамруулаад байна. Тодруулбал, 3 дугаар хорооны хамрагдвал зохих 1018 өрхөөс 769 иргэн хамрагдаж 87.5 хувьтай байгаа бол 7 дугаар хорооны хамрагдвал зохих 1265 өрхөөс 925 иргэн хамрагдаж, нийт 80.2 хувийн ирцтэй шинжилгээ үргэлжилж байна.
Энэхүү шинжилгээ нь энэ сарын 11-нээс 23-ны өдрүүдэд үргэлжлэх бөгөөд дүүргийн хэмжээнд шинжилгээний 5 түр цэг, явуулын 3 багийн 59 эмч, эмнэлгийн мэргэжилтэн ажиллаж байна.
Коронавируст “Ковид-19” халдварын тандах шинжилгээнд айл өрхийн 1 гишүүн хамрагдах юм. Одоогоор шинжилгээний цэгүүд ачаалал багатай байгаа тул иргэн та бүхэн харьяа хэсгийн шинжилгээний цэгтээ очиж, шинжилгээндээ идэвхтэй хамрагдана уу!