Өнөөдөр дүүргийн 3, 7 дугаар хорооны иргэд Ковид-19 халдварын тандалт илрүүлгийн “Нэг хаалга-нэг шинжилгээ”-нд хамрагдсан билээ.
17.00 цагийн байдлаар 1956 хүнээс сорьц авсан бөгөөд тус үйл ажиллагааг ЭМТ-ийн шинжилгээний 5 түр цэг, явуулын 3 багийн 59 эмч, эмнэлгийн мэргэжилтэн гардан зохион байгууллаа.
Мөн дүүргийн төрийн албаны 374 албан хаагч зохион байгуулалтад оролцож, үүрэг гүйцэтгэсэн юм. Энэхүү шинжилгээ нь энэ сарын 14-ны өдрөөс ахин үргэлжилж, бусад хороодын иргэдийг хамруулах юм.
Харин шинжилгээний хариу 24-48 цагийн дараа иргэний гар утсанд нь зурвасаар ирэх бөгөөд зарим иргэд www.eruul.gerege.mn сайтаар өөрийн регистрийн дугаараа оруулан мэдэх боломжтой юм.
ХАЙРТАЙ БҮХНЭЭ ЭРСДЭЛЭЭС СЭРГИЙЛЖ, ХАРИУЦЛАГАТАЙ БАЙЦГААЯ.