Улсын онцгой комисс гуравдугаар сарын 13-нд коронавируст халдварт цар тахлын эсрэг авч хэрэгжүүлэх хариу арга хэмжээний төлөвлөгөөг хэлэлцсэн.
Улмаар Улаанбаатар хотод халдварын тархалт нэмэгдэж буйтай холбогдуулан хатуу хөл хорио тогтоохгүйгээр гамшгийн үеийн дөрвөн түвшний хоёрдугаар буюу ШАР түвшний дэглэмд буйг гуравдугаар түвшний УЛБАР ШАР руу шилжүүлж, ахиулсан юм.
Үүнтэй уялдуулж, Нийслэлийн Засаг дарга коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх талаар захирамж гаргасныг танилцуулж байна.