Нийгмийн эрүүл мэндийн алба

Эрхэм зорилго

Налайх дүүргийн хүн амын эрүүл мэндийн байдал, түүнд нөлөөлөх хүчин зүйлийг тандах, судлах, хянах, эрүүл мэндийг дэмжих, хамгаалах, өвчин эмгэгээс урьдчилан сэргийлэх, хүн амд эрүүл мэндийн боловсрол олгоход үйл ажиллагаагаа чиглүүлэн ажиллана.

Үйл ажиллагааны чиглэл

  • Өрхийн эмнэлгийн анхан шатны тусламж үйлчилгээг чиглүүлэх
  • Халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх
  • Эрүүл зан үйл эзэмшүүлэх
  • Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх
  • Иргэдэд Эрүүл мэндийн боловсрол олгох
  • Урьдчилан сэргийлэх олон талт арга хэмжээ

Хийсэн ажлууд

2000 он –  Нийгмийн эрүүл мэндийн алба байгуулагдсан

2005 он –  Өрхийн бүх эмнэлгүүдийг магадлан итгэмжлэлд хамруулж 2-3 жилийн магадлан итгэмжлэлтэй болсон.

2012-2017 он – НҮБ-ийн Хүүхдийн сангийн ивээл дор “Эх хүүхдийн хөгжлийн мэдээлэл харилцаа ” стратегийг амжилттай хэрэгжүүлж нийт хүн амын 64% буюу 22500 иргэн, Зорилтот бүлгийн 80% д буюу 11250 хүнд 22 төрлийн сургалт хийсэн

2012 он –  “Хүүхдэд зонхилон тохиолдох хатгалгаа, суулгалт, нярайн өвчнүүдээс шалтгаалсан сэргийлэх боломжтой эндэгдлийг бууруулах” чанарын баталгаажуулалтын түүвэр судалгаа

2015 он –  Дархлаажуулалтын 4 цэгийг Нарны эрч, Амь эрдэнэ, Суварга Налайх , Ачлал Налайх ӨЭМТөв дээр шинээр нээсэн

2016 он –  Дүүрэг бүрт хүрч үйлчилье стратегийн хүрээнд Дүүргийн хамтарсан RED багаар 7 хороонд  “Зорилтот бүлгийн судалгаа”г 4458 өрхийн 15360 иргэнд  хийж

2017 он –  ЭМТ-ийн Сайн туршлагын кино, Хүүхдэд ээлтэй Эрүүл мэндийн үйлчилгээ зэрэг богино хэмжээний кино хийж олны хүртээл болгосон.

2017 он –  Итгэлийн хэлхээ төслийг Good neigbors олон улсын байгууллагатай хамтран Бэлгийн замаар дамжих халдварыг илрүүлэх судалгаа, сургалт, үзлэг , оношилгоо, эмчилгээ, сурталчилгаа хийгдсэн

2018 он – НЭМГазраас БЗДХӨ эрт илрүүлэг, ээлтэй орчин  бүрдүүлэх аянд 3 дугаар байр

2018 он – Элэг бүтэн Монгол хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж  Нийслэлийн Эрүүл мэндийн газрын “Шилдэг Нийгмийн эрүүл мэндийн алба” өргөмжлөл

2019 он –  ӨЭМТөвүүд магадлан итгэмжлэлд орсон.

2019 он –  Шүд угаалтын анхны олимпиадыг зохион байгуулсан.