Жил бүрийн 5-р сарын 12-ныг Олон улсын сувилагчийн өдөр болгон тэмдэглэдэг билээ. Тус өдрийг энэ жил “Нийгмийн эрүүл мэндэд сувилагч бидний оролцоо” уриан дор тэмдэглэхээр болсон.
Энэхүү өдрийн хүрээнд анх удаа Нийслэлийн зүүн бүсийн гурван дүүрэг буюу Налайх, Багануур, Багахангай ЭМТ-ийн сувилагч, эмнэлгийн тусгай мэргэжилтнүүдийн дунд “Инээмсэглэл эерэг хандлага – Нийгмийн эрүүл мэндэд сувилагч бидний оролцоо” эрдэм шинжилгээний анхдугаар бага хурал 4 дүгээр сарын 30-ны өдөр Налайх дүүрэгт зохион байгуулагдлаа.

Тус эрдэм шинжилгээний хурлын нээлтийн үйл ажиллагаанд Налайх дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар болон дүүргүүдийн ЭМТ-ийн Удирдлагууд оролцон, илтгэгч нарт амжилт хүсэж үг хэллээ.

“Инээмсэглэл эерэг хандлага – Нийгмийн эрүүл мэндэд сувилагч бидний оролцоо” эрдэм шинжилгээний бага хуралд 3 дүүргийн 19 илтгэл хэлэлцэгдэж, шүүгчээр Математикийн шинжлэх ухааны магистр, АШУҮИС-ийн статистикийн багш Б.Билэгт, АУ-ны магистр, АШУҮИС-ийн багш О.Гэрэлмаа, НЭМГ-ын Сувилахуй хариуцсан мэргэжилтэн Ц.Сонгиносүрэн нар ажиллаж, шилдгийн шилдэг бүтээлүүдийг тодрууллаа. Үүнд:

1-р байр Налайх ЭМТ-ийн илтгэгч Д.Бахытгүл, Д.Баярмаа нарын “Налайх дүүргийн ӨЭМТ болон ЭЗӨКабинетад хянагдаж байгаа жирэмсэн эхчүүдийн сэтгэл зүйн тулгамдсан асуудал” илтгэл,

2-р байр Багануур ЭМТ-ийн илтгэгч Б.Алтансувдын “Эмч эмнэлгийн мэргэжилтнүүдийн Цусаар дамжих халдварыг зүү хурц үзүүртэй эмнэлгийн багаж хэрэгсэлд хатгагдсантай холбон судалсан эрсдлийн судалгаа” илтгэл,

3-р байр Багахангай дүүргийн ЭМТ-ийн илтгэгч О.Удвалын “Багахангай дүүрэг дэх галзуу өвчний дархлаажуулалтын байдал” илтгэл,

Тусгай байр Налайх ЭМТ-ийн илтгэгч Г.Ариунаа, Н.Ганжаргал нарын “Гемодиализын эмчилгээнд хамрагдаж буй эмчлүүлэгчдийн хүрц”-ийн байдалд хийсэн судалгаа” илтгэлүүд тус тус шалгарч, Өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнагдлаа.

Хурлын үйл ажиллагаанд идэвхтэй оролцсон ДЗДТГазар, дүүргүүдийн ЭМТ-ийн удирдлагууддаа талархал илэрхийлж, хуралд амжилттай оролцсон судлаач сувилагч, тусгай мэргэжилтнүүддээ баяр хүргэн цаашдын эрдэм шинжилгээ, судлагааны ажилд нь өндөр амжилт хүсье.

 

НАЛАЙХ ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВ