Налайх Эрүүл мэндийн төвийн болон БНСУ-ын Busanjingu country &SMS Medical Tourism Association, KIM BYOUNG JOON LEDAS Varicose Vein Clinic, Eroom women clinic эмнэлгүүдийн удирдлагууд уулзаж, хоёр орны эрүүл мэндийн салбарт туршлага солилцох хамтран ажиллахаар тохиролцож, хэрэгжүүлэх ажлуудын талаар хэлэлцэн санамж бичигт гарын үсэг зурлаа.

Эмнэлгүүдийн хамтын ажиллагааны хүрээнд:
1. Эмнэлгийн салбарт нарийн мэргэжлийн боловсон хүчин бэлтгэхэд дэмжих
2. Эрүүл мэндийн салбарт өвчтөн солилцох
3. Эмнэлзүйн салбарын туршлага солилцох, хамтран ажиллах
4. Бусад дэмжих үйл ажиллагаа гэсэн чиглэлүүдээр хамтран ажиллаж, жил бүр туршлага солилцох үйл ажиллагааг зөвшилцөн төлөвлөх бөгөөд цаашид хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар идэвхитэй дэмжин ажиллахаар санамж бичигт тусгагджээ.

Мөн энэхүү хамтын ажиллагааны хүрээнд Налайх Эрүүл мэндийн төв нь дээрхи 3 эмнэлэгтэй эх барих эмэгтэйчүүд, судасны мэс заслын чиглэлээр туршлага судлан хамтран ажиллах, эмч, мэргэжилтнүүд сургаж, чадваржуулахаар талаар төлөвлөөд байна.

Энэ оны 8 дугаар сараас эхлэх тус эмнэлгүүдтэй байгуулсан гэрээ 3 жилийн хугацаанд хүчин төгөлдөр байх ба цаашид хамтын ажиллагааны үр дүнгээ тооцон жил жилээр сунгахаар тогтжээ.

Дашрамд дурьдахад 2018 оны хагас жилээс эхлэн БНСУ-ын Улсан хотын “Ulsan city hospital”- тай хамтран ажиллах гэрээний дагуу Гэмтлийн эмч Б.Энхтөр, Мэс заслын тасгийн ахлах сувилагч Х.Бат-Оюун нар тус эмнэлэгт очиж, 21 хоногийн хугацаанд туршлага судалж, мэдлэг чадвараа нэмэгдүүлээд ирсэн юм.