Нийслэлийн Засаг даргын 2019 оны “Аян зохион байгуулах тухай” А/139 дүгээр захирамжийн дагуу “Сүрьеэгийн эрт илрүүлгийг нэмэгдүүлж, эмчилгээний чанар хүртээмжийг дээшлүүлье” 6 сарын аян энэ оны 4-10 сарын хооронд амжилттай зохион байгуулагдлаа.

Сүрьеэгийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, идэвхтэй эрт илрүүлэг болон хавьтал илрүүлгийн ажлыг эрчимжүүлэх, сүрьеэгийн тархалтыг бууруулах зорилготой тус аяны хүрээнд хийж хэрэгжүүлсэн үйл ажиллагаа, үр дүнгээрээ:
1-р байранд Хан-уул дүүргийн Эрүүл мэндийн төв
2-р байранд Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төв
3-р байранд Налайх дүүргийн Эрүүл мэндийн төв
Тусгай байранд Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн төвийн сүрьеэгийн диспансерийн хамт олон тус тус шалгарч, өргөмжлөл мөнгөн шагнал хүртлээ.

Диспансерийн хамт олондоо баяр хүргэж, хүн ардынхаа эрүүл мэндийг сахин хамгаалах нэр төртэй ариун үйлст нь амжилт хүсч, ирэх ондоо их амжилтаар дүүрэн байхыг хүсэн ерөөе.