Нийслэлийн Засаг Даргын “Хог хаягдал, орчны бохирдлыг бууруулах зарим арга хэмжээний тухай” захирамж, Бүх нийтийн их цэвэрлэгээ зохион байгуулах тухай Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн тушаал, Дүүргийн Засаг даргын Тамгын газраас зохион байгуулж байгаа “Хоггүй Налайх” аяны хүрээнд “ИХ ЦЭВЭРЛЭГЭЭНИЙ 90 МИНУТ” арга хэмжээ 2019 оны 04 сарын 20 ны өдөр зохион байгуулагдлаа.

“ИХ ЦЭВЭРЛЭГЭЭНИЙ 90 МИНУТ” бүх нийтийн их цэвэрлэгээнд Налайх эрүүл мэндийн төвийн нийт 14 тасгийн 132 ажилтан албан хаагчид оролцож 2 хэсэг болон хуваагдаж ажиллаа.

Дээрхи ажлын хүрээнд 1-р хэсгийн 77 ажилтан Төрөх, Дотор, Мэс засал, Хүлээн авах яаралтай түргэн тусламж, Хоол үйлдвэрлэлийн тасгууд өөрийн  болон нийтийн эзэмшлийн нийт 2355м2 талбайд орчны их цэвэрлэгээг хийж хог хаягдлыг цэвэрлэн, нийтийн эзэмшлийн нийт 879 м2 төв зам дагуу байрлах хашаа, гэрэлтүүлгийн шонг угаах зэрэг ажлуудыг хийсэн.

Амбулатори, Халдварт сүрьеэ, Захиргааны албан хаагчид, болон хоол үйлдвэрлэлийн тасгаас бүрдсэн 2-р хэсгийн 55 ажилтан өөрийн болон нийтийн эзэмшлийн 2150 м2 талбайд орчны цэвэрлэгээг хийж хурсан хог хаягдлыг цэвэрлэх нийтийн эзэмшлийн хашаа хайсыг угаах зэрэг ажлуудыг хийж, нийтдээ  450 м хайс 14 гэрэлтүүлгийн шон нийтийн эзэмшлийн 4  сандал угааж цэвэрлэн, цэвэр цэмцгэр, хоггүй дүүргийн төлөө бүх нийтийн их цэвэрлэгээнд нэгдэж, орчны өнгө үзэмжийг сайжруулахад идэвхитэй оролцлоо.