Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр-5 төслийн хүрээнд Налайх цусны салбар төв өчигдөр /2018.11.14/ нээлттэй хийлээ. Тус төвийг шинээр баригдаж ашиглалтад орсон 50 ортой хүүхдийн эмнэлгийн B1 давхарт байгуулсан бөгөөд 1-4 багц бүхий нийт 43 төрлийн цусны төвийн тоног төхөөрөмжийн угсралт, суурилуулалтыг хийж гүйцэтгэн ийнхүү нээж байна.  Цусны төвийн нээлтийн үйл ажиллагаанд дүүргийн ИТХ-ын дарга Б.Нэргүй, Засаг дарга Ч.Раднаабазар, Нийслэлийн эрүүл мэндийн газрын эмнэлгийн тусламж үйлчилгээний хэлтсийн дарга М.Мөнхдэлгэр, ЦССҮТ-ийн захирал Н.Эрдэнэбаяр, АХБ-ны Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр-5 төслийн менежер болон дүүргийн хүндэт донорууд, эмнэлгийн эмч ажилчид оролцлоо.  Налайх дүүргийн Эрүүл Мэндийн төвд жилдээ 10 гаруй сая төгрөгийг цус цусан бүтээгдэхүүнийг худалдан авахад зарцуулж иргэдийнхээ эмчилгээнд эрүүл мэндийг хамгаалахад зарцуулдаг байна.  Тэгвэл 15 жилийн дараа эргэн сэргэж байгаа цусны үйлдвэрлэл эргэн сэргэснээр 5-6 төрлийн цус цусан бүтээгдэхүүн үйлдвэрлэж, дүүргийн хэмжээнд цус цусан бүтэгдэхүүний хомсдол арилах, нөөц санг бий болгох ойролцоох сум суурин газруудыг цус, цусан бүтээгдэхүүнээр хангах зэрэг олон давуу талууд бий болж байна.