ЭМТ-ийн хэмжээнд 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар иргэнээс 51 өргөдөл, гомдол ирсэн бөгөөд хуулийн хугацаанд шийдвэрлэж хариуг өгсөн.

“Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдол шийдвэрлэх тухай“ хууль, Засгийн газрын 2005 оны 67 дугаар тогтоолын дагуу өргөдөл гомдлын шийдвэрлэлт 100 хувьтай байгаа бөгөөд шийдвэрлэлтийн дундаж хугацаа 2 хоног 5 цаг 12 минут байна.

Нийт ирсэн өргөдөл, гомдлыг өгсөн хэлбэрээр авч үзвэл: Иргэдээс амаар 10 буюу 20 хувь, бичгээр 25 буюу 49 хувь, ЗГ-ын 1111 төвөөр 5 буюу 10 хувь, Нийслэлийн мэдээлэл, лавлагааны 1800-1200 дугаарын утсаар 6 буюу 11 хувь, бусад -5 буюу 10 хувийг тус тус эзлэсэн байна.

Иргэдээс ирсэн өргөдөл, гомдлыг агуулгаар нь тоймлон авч үзвэл: тэтгэвэр, тэтгэмжийн даатгалын тухай -1, нийслэлийн харъяа байгууллагуудын үйл ажиллагааны тухай -1, эрүүл мэндийн салбарын тухай-1, архивын лавлагаа мэдээллийн тухай -2, ӨЭМТ-ийн тусламж, үйлчилгээний тухай -6, яаралтай тусламж үйлчилгээний тухай -20, хоёр дах шатлалын ЭМБ-ын тусламж үйлчилгээний тухай-20 өргөдөл гомдлыг тус тус ирүүлсэн байна.

Манай хамт олон байгууллагын үйл ажиллагааны явцад илэрч буй зөрчил, дутагдлыг арилгах, эмнэлгийн мэргэжилтний ёс зүйтэй холбоотой иргэдийн өргөдөл, хүсэлтийг хугацаанд нь чанартай шийдвэрлэхийг зорин ажиллаж байна.