Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 227 дугаар зарлигаар эрхэлсэн ажилдаа олон жил үр бүтээлтэй ажилласан Налайх ЭМТ-ийн Халдвартын сувилагч Ж.Баяртогтох, БЗДХ-ын кабинетын сувилагч Ж.Бисара нарыг Монгол Улсын “Хөдөлмөрийн хүндэт медаль”-иар шагнасныг өнөөдөр Дүүргийн удирдлагууд гардуулж өглөө.

Энэ өдөр “Хөдөлмөрийн хүндэт медаль”-иар энгэрээ мялаасан сувилагч нар маань эрүүл мэндийн байгууллагад 33 дахь жилдээ ажиллаж байгаа бөгөөд ийнхүү хөдөлмөр бүтээлээ төр, засагтаа үнэлүүлж байгаа юм.

Сувилахуйн тусламж үйлчилгээг үйлчлүүлэгч, ард иргэдэд хүргэхэд өөрсдийн хичээл зүтгэл, ажил амьдралаа зориулан ажиллаж яваа та хоёртоо хамт олныхоо нэрийн өмнөөс халуун баяр хүргэж, эрүүл энхийг хүсэн ерөөе.