Налайх дүүрэгт 2020.11.14-ны өдрөөс эхлэн Коронавирус “Ковид-19” халдварын оношилгооны төвийг байгуулж, оношилгоо хийх бэлтгэгдсэн 2 баг, явуулын 1 баг ажиллаж шинжилгээний сорилыг авч эхэллээ. Сүүлийн 3 өдөрт Налайх ЭМТ-ийн эмч ажилтнууд халдварын эрсдэл бүхий ойрын болон дам хавьталд орсон иргэдээс хамар, залгиурын сорьц авахаар дараах цэгүүдэд ажиллалаа.
Үүнд : Городок, Оргил Налайх, Ар жанчивлан, Герман Монголын хамтарсан сургууль зэрэг хэд хэдэн газарт очиж холбогдох 183 иргэдэд түргэвчилсэн оношилгоог хийхэд бүгд СӨРӨГ гарсан байна.
Бид эхний ээлжид халдварын эрсдэл бүхий ойрын болон дам хавьталд орсон иргэдийг түргэвчилсэн оношилгоонд бүрэн хамруулахыг зорин ажиллаж байна. Дээрх ангилалд тооцогдох иргэдийг утсаар дуудаж байгаа тул цагтаа ирж Налайх Эрүүл Мэндийн төвийн амбулаторийн хуучин байрны 1 давхрын зүүн талын хаалгаар орж “Түргэвчилсэн оношилгооны цэг”-т шинжилгээнд хамрагдахыг хүсэж байна.
Мөн энэ хүрээнд Өрхийн эрүүл мэндийн төвүүдэд шинжилгээ авах цэгийг байгуулж, бэлтгэл ажлыг хангаж байгаа юм.
Иймд сайн дураараа шинжилгээ өгөх иргэд халдварын эрсдэлд өөрсдийгөө оруулахгүй байх үүднээс тун удахгүй ӨЭМТ-үүдэд нээгдэх “Ковид-19” халдварын түргэвчилсэн оношилгооны цэгт хандах, харьяа Өрхийн эрүүл мэндийн төвүүдийн утсаар холбогдон, цаг авч үнэ төлбөргүй шинжилгээнд хамрагдах боломжтой болох юм.