Эмч, сувилагч, эмнэлгийн мэргэжилтнүүд ард иргэдээ эмчлэн сувилахаас эхлэн бүх цаг үед эмнэлгийн тусламж үйлчилгээг олон хүнд үзүүлдэг.
Ялангуяа халдварын эрсдэлтэй нөхцөлд хамгийн тэргүүн эгнээнд голомтод хариу арга хэмжээ авч ажилладаг учир энэ нөхцөл байдалтай холбогдуулан Налайх ЭМТ-ийн Хүүхдийн тасгийн хамт олон нөөц бололцоогоо ашиглан өөрсдийн гараар нүүрний хаалтыг хийж бусад тасгийн эмч, мэргэжилтнүүдийн төлөөлөлд өнөөдөр хүлээлгэн өглөө.
Хэдийгээр амны хаалтыг тогтмол зүүж байгаач халдвартай өвчтөнтэй харилцахад нүүр, нүд орчимд харилцагчийн шүлс үсрэх, халдвар авах эрсдэл их тул ижил мэргэжилтнүүдийнхээ эрүүл, аюулгүй байдлыг хангах, халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор тус нүүрний хаалтыг хийсэн байна.
Энэхүү нүүрний хаалтыг слайд, өнгийн хуулга, порлон, резин, үдээсний машин, халаадаг цавуу зэрэг гарын доорх материалыг ашиглан эмч, мэргэжилтнүүд өөрсдөө хийсэн бөгөөд эхний ээлжинд 30 ширхэгийг хийгээд байгаа ба цаашид ч хийх юм.
Энэ цаг үед чухал санаачлага гарган, бусдадаа дэмжлэг үзүүлж байгаа Б.Арьяа эрхлэгчтэй Хүүхдийн тасгийн хамт олондоо талархал илэрхийлье.