Налайх дүүрэгт 2020 оны 02 сараас хойш 14 удаа тусгаарлалтыг хийж нийтдээ 30000 орчим шинжилгээ авч өнөөдрийг хүртэл сөрөг гарсаар ирж тэр бүрд мэдээллийг хийж байгаа билээ. УОК-ын шийдвэр, ЭМС-ын А/29 тоот тушаалаар албан ёсны мэдээлэл авсны дараагаар олон нийтэд мэдээллэх үүрэгтэй.
Мэдээллийг нэг л эх сурвалжаас өгч байгаа билээ. Өнөөдөр 2 тохиолдол гарч батлагдсан гэдгийг 2021.02.02-ны 13:11 минутад аваад ДОК хуралдан, тандалтын багууд халдвар тандалт хийгээд шинжилгээг бүрдүүлэн 16:30 минут гэхэд батлагдсан 2 тохиолдлын ойрын хавьтлуудыг ХӨСҮТ-д тусгаарлан гэрийнхнийг БЗД-д буудалд тусгаарлалаа.
Одоогийн байдлаар НЭМТ-ийн 4 тандалтын баг ажиллаж ойрын 7, дам 63 хавьтал, ойролцоо 4 гудамжны 70 орчим айлын шинжилгээг авч ХӨСҮТ-д илгээхээр бэлдэж байна. Мөн үйлчлүүлсэн газар нь тодорхой гарсан тул одоогоор VII хорооны 1 гудамж, 1 орц, 2 худалдааны төв, 1 албан байгууллагад тодорхой хугацаагаар хэсэгчилсэн хориог тогтоож, цагдаагийн болон онцгой байдлын албан хаагчдын хяналтад шинжилгээ гартал хорионд байлгах юм.
Эдгээр 2 тохиолдол нь хоёулаа Налайх дүүрэгт амьдардаггүй, харьяаллын бус хүмүүс байна. Бүх маршрут тодорхой гарсан ба ихэнх маршрут СХД-ийн нутаг дэвсгэр, SUNDAY плаза, TBD андууд, бичил хороолол, Хархорин худалдааны төвөөр явсан маршрут гарч байна.
Одоо бидэнд тодорхойгүй зүйл бол батлагдсан 1 тохиолдол нь 2021.02.01-ны өдөр 18:00 цагийн орчим хот руу автобусаар явсан тул энэ маршрутад цагдаагийн байгууллага хяналт судалгаа хийж байгаа. Иймд энэ цаг хугацаанд автобусаар хотруу явсан иргэд харьяа дүүрэг, оношлогооны төвд шинжилгээ өгч өөрийгөө хянах шаардлагатай байна.