Манай мэс заслын эмч нар ЭХЭМҮТ-ийн эмч нартай хамтарч энэ сарын 24-ний өдөр ивэрхий уут авах, ивэрхий нөхөх, төмсөг буулгах, төмсөгний венийн бүдүүрсэн судас авах гэсэн оноштой 3-13 насны 6 хүүхдүүдэд мэс заслыг амжилттай хийлээ.

Хамтарсан баг нийт 9 хүүхдэд үзлэг хийж үүнээс 6 хүүхдэд хагалгаа хийсэн бөгөөд 3 хүүхдэд зөвлөгөө, мэдээлэл өгсөн байна.

Хагалгаанд ЭХЭМҮТ-ийн мэс заслын тасгийн эрхлэгч Л.Ганбаяр, Хүүхдийн мэс заслын их эмч Э.Бат-Эрдэнэ, Урологийн их эмч Ө.Оюунбилэг, Мэдээгүйжүүлэгийн их эмч С.Сэргэлэн, Нярайн их эмч М.Ариунтунгалаг мөн Налайх эрүүл мэндийн төвийн мэс заслын их эмч Б.Энхбат, Б.Цолмон, хүүхдийн мэдээгүйжүүлгийн эмч Г.Хишигжаргал, сувилагч М.Октябрь, Б.Гэрэл, П.Энх-Од, С.Бижанар нарын бүрэлдэхүүнтэй баг хамтарч ажиллалаа.

Мөн хагалгааны дараа ЭХЭМҮТ-ийн эмч нар “ХҮҮХЭД БА НЯРАЙН ЯАРАЛТАЙ ТУСЛАМЖ” сэдэвт ажлын байрны сургалтыг манай эмч, сувилагч нарт зохион байгуулсан юм.

Дашрамд дурьдахад Налайх эрүүл мэндийн төв нь 2019 онд мухар олгой авах хагалгаа-13 шөрмөс залгах хагалгаа-1 толгойд гарсан ургацаг авах хагалгаа-1, хадаас авах-1 эгэм хадах-1 Атером-1 зэрэг 14-16 насны 17 хүүхдэд хагалгааг амжилттай хийгээд байна.

Энэ удаагийн мэс заслыг хийснээр хүүхдийн хагалгааны нэр, төрөл нэмэгдэж, эмнэлгийн тусламж үйлчилгээг дүүрэгтээ авах нөхцөл боломжийг илүү нэмэгдүүлж байгаа төдийгүй манай хамт олон хүүхдийн мэс заслыг хөгжүүлэхээр зорин ажиллаж байна.