ЭМС-ын 2020 оны А/269 тоот тушаалын дагуу 2020 оны 11 дүгээр сарын 14-ний өдрөөс өнөөдрийг хүртэлх 2 сар гаруйн хугацаанд нийт 18218 хүн коронавируст “Ковид-19” халдвар илрүүлэх, тандалт хийх шинжилгээнд хамрагдсан байна. Тоон үзүүлэлтийг ангилбал PCR шинжилгээг 13128 хүнд, түргэвчилсэн оношилгооны тест 4846 хүнд тус тус хийгээд байна.
Түүнчлэн өнгөрсөн 2 сар гаруй хугацаанд дүүргийн 56 байгууллагын 1541 ажилтан, албан хаагчид, дам хавьтал болон зорилтот бүлгийн 210 өрхийн 723 иргэнийг нэгдсэн зохион байгуулалтаар халдвар тандалтын шинжилгээнд амжилттай хамруулсан юм.
Энэхүү ажлыг нийт 9 цэгээр буюу байнгын үйл ажиллагаатай шинжилгээний ТОТ-1 төв, ачааллын үед нэмэлтээр ТОТ-2, АТШНТ-ны 2 цэг, 4 ӨЭМТ-ийн түр цэгүүдээр болон мөн халдварын илрүүлэг, тандалтын явуулын багийнхны оролцоотойгоор хийж гүйцэтгээд байгаа юм.
Энэ хугацаанд түргэвчилсэн оношлогооны төвд ажиллаж байгаа баг, бүрэлдэхүүн өдрийн хоёр ээлжээр амралтын өдөргүйгээр тасралтгүй ажиллаж, өдөр бүрийн шинжилгээний сорьцоо ХӨСҮТ-д хүргүүлснээр эцсийн хариу гарч, www.eruul.gerege.mn сайтаас иргэд шинжилгээний хариугаа авах зарчмаар өдөр бүр халдварын тандалт, шинжилгээний ажил үргэлжилсээр байна.