Улсын Онцгой комиссын шийдвэрээр 02 дугаар сарын 11-ний өдрөөс эхлэн 12 хоногийн хугацаанд нийслэлийн хэмжээнд хатуу хөл хорио тогтоож, өрх бүрээс нэг иргэнийг шинжилгээнд хамруулахаар болсон.
Тиймээс энэ сарын 08, 09-ны өдрүүдэд дүүргийн төрийн 38 байгууллага, орон нутгийн өмчит 13, нийт 51 байгууллагын 2158 төрийн албан хаагчийг хуваарийн дагуу шинжилгээнд бүрэн хамрууллаа. Шинжилгээг 2 өдрийн хугацаанд амжилттай зохион байгуулахад ЭМТ-ийн явуулын тандалтын 10 баг, 54 эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд ажиллалаа.
Шинжилгээнд хамрагдсан дээрх албан хаагчид 02 дугаар сарын 11-ний өдрөөс эхлэх “Нэг хаалга-нэг шинжилгээ” үйл ажиллагааг зохион байгуулахад мэргэжлийн байгууллагуудад хүч нэмэгдүүлэн ажиллах бөгөөд иргэдийг богино хугацаанд шинжилгээнд хамруулах ажилд эргүүл хяналтаар ажиллах, бүртгэл хөтлөх зэргээр дайчлагдан ажиллах юм.
ХАЛДВАРААС СЭРГИЙЛЭХЭД ХҮН БҮХНИЙ ОРОЛЦОО ЧУХАЛ-ХАМТДАА ХҮЧЭЭ НЭГТГЭЕ.