Монгол Улсын Засгийн газраас дэлхий нийтэд тархаад буй “КОВИД-19” цар тахлын үед ачаалалтай ажиллаж буй төрийн албан хаагчдыг дэмжих зорилгоор түрээслээд, өмчлөх орон сууцны дэмжлэг үзүүлэхээр болсон.

Энэ хүрээнд хүн амын дунд халдварыг тархаалгүй онцгой нөхцөлд ажиллаж байгаа эрүүл мэндийн салбарын 400 эмч, эмнэлгийн ажилтанд түрээслээд өмчлөх хэлбэрийн орон сууцны батламжийг гардуулах үйл ажиллагаа боллоо.

Батламжийг Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан тэргүүтэй удирдлагууд гардуулж өгөв.

Тэдгээрийн төлөөлөл болж Налайх ЭМТ-ийн 3 эмч, 1 сувилагч, ӨЭМТ-ийн 1 эмч орон сууцны батламжаа өнөөдөр гардан авсан юм.

Энэхүү хөтөлбөр нь цаашид үргэлжлүүлэх бөгөөд орлогод дүйцүүлэн түрээслээд өмчлөх байдлаар орон сууцыг эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдэд шат дараатайгаар олгох аж.

Батламжаа гардан авсан та бүхэндээ Налайх ЭМТ-ийн нийт албан хаагчдынхаа өмнөөс баяр хүргэж, ажлын өндөр амжилтыг хүсэн ерөөе.