“Томуугаас сэргийлье” аяны хүрээнд ирэх 7 хоног буюу 10 дугаар сарын 5-ны өдрөөс Налайх дүүрэгт үйл ажиллагаа явуулж буй төрийн болон төрийн бус өмчийн 8 ерөнхий боловсролын сургуулийн 5600 сурагчийг томуугийн вакцинд хамруулахаар бэлтгэл ажил хангагдаад байна.
Энэхүү дархлаажуулалтад 6-10 хүртэлх насныхан хамрагдах бөгөөд үндэсний товлолын дагуу 7 настай хүүхдүүдийн сахуу, татран өвчний эсрэг вакцин хамт хийгдэх юм.
Иймд эцэг эх, асран хамгаалагч та бүхнийг хүүхдээ улирлын томуугийн эсрэг дархлаажуулалтад бүрэн хамруулж, томуугийн өвчлөл, хүндрэлээс урьдчилан сэргийлэхийг уриалж байна.
Та дараах мэдээлэлтэй танилцана уу!
ВАКЦИН ХИЙЛГЭХИЙН #ӨМНӨ ЮУ АНХААРАХ ВЭ?
-Эмчийн үзлэгт орох,
-Сайтар унтаж амрах,
-Дулаан хувцаслах,
-Сүүлийн 1 сарын хугацаанд ямар нэгэн вакцин хийлгээгүй байх.
ВАКЦИН ХИЙЛГЭСНИЙ #ДАРАА ЮУ АНХААРАХ ВЭ?
♻ -Вакцин тарьсан хэсгийг хөндөхгүй, хүрэхгүй байх,
♻ -Дулаан хувцаслах, хоёр хоног ус хүргэхгүй байх,
♻ -Боолт хийх, эм, тос түрхэх, хөхний сүү, гялгар уут, бусад зүйлээр жин тавихгүй байх.
ВАКЦИНЫ #ЭСРЭГ ЗААЛТ:
-Вакцинд хэт мэдрэг хүн,
-Өндөг, тахианы гаралтай бүтээгдэхүүнүүд харшилтай хүн,
-Сүүлийн 6 сарын дотор таталт, саажилтын хам шинж өгч байсан хүн,
-Мэдрэлийн үрэвслийн хам шинжийн үед,
-Дархлал дутмагшилтай хүн,
-Гормон эмчилгээ болон дархлаа дарангуйлах, дархлаа сэргээх эмчилгээ хийлгэж байгаа хүн,
-Хавдрын эмчилгээний цитостатик эм хэрэглэж байгаа хүн.