Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 4.2 дугаар хэсгийн 4.2.2 дахь заалтыг хэрэгжүүлэхээр Нийслэлийн Эрүүл мэндийн газар болон Нийслэлийн Боловсролын газрын даргын А/161, А/111 дугаар хамтарсан “Сургалтын хөтөлбөр боловсруулж, сургалт зохион байгуулах тухай” тушаалын дагуу Нийслэлийн Эрүүл мэндийн газраас Налайх, Багахангай дүүрэгт үйл ажиллагаа явуулж буй төрийн өмчийн нийт 9 цэцэрлэгийн 28 эрхлэгч, арга зүйч багш нарыг “Амны хөндийн эрүүл мэнд” сэдэвт сургалтад хамруулсан.

Сургалтын нээлтэд Налайх дүүргийн Засаг даргын орлогч Х.Анхбаяр, ЭМТ-ын дарга Л.Байгал болон албаны бусад хүмүүс оролцлоо. АШУҮИС,НАСС,ХНАСУС-ийн тэнхим, А/У доктор Ж.Дэлгэрцэцэг , Нийслэлийн Эрүүл мэндийн газрын Амны хөндийн эрүүл мэндийн асуудал хариуцсан мэргэжилтэн Т.Жаргал нар сургалт хийсэн.

Амны хөндийн эрүүл ахуйн хэрэглэгдэхүүн, шүдний бүтэц үүрэг, шүд шүдлэх зүй тогтол, хүүхдийн шүд  цоорох өвчин, шалтгаан,үүсгэгч, өнгөр, цоорлыг хянах сэдэвүүдээр сургалт хийлээ.

Сургалтын зорилго нь сургуулийн өмнөх насны хүүхдийн амны хөндийн эрүүл мэндийг сайжруулах багш нарын мэдлэг туршлагыг сайжруулахаас гадна тэднээр дамжуулан эцэг эх, асран хамгаалагч нарт мэдээлэл зөвлөмж хүргэх юм.