Халдварт цар тахлын үед нэн тэргүүнд албан үүргээ гүйцэтгэж байгаа Налайх ЭМТ-ийн хамт олонд дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга П.Нарантуяа, Засаг даргын орлогч Х.Анхбаяр нар дотоодод үйлдвэрлэгдсэн дархлаа дэмжих хүнсний нэмэгдэл бүтээгдэхүүнийг гардуулан өглөө.
Эрсдэлтэй нөхцөлд ажиллаж буй нийт эмч, эмнэлгийн ажилтнуудынхаа дархлааг дэмжих, халдвараас сэргийлэх зорилгоор тус дархлаа дэмжих бүтээгдэхүүнийг нийт хамт олондоо хүргэлээ.
Иргэдийнхээ эрүүл энхийн манаанд бүх хүчээ дайчлан ажиллаж байгаа эмч, эмнэлгийн ажилтнууддаа дэмжлэг үзүүлсэн та бүхэнд талархал илэрхийлж, ажил үйлст тань их амжилтыг ерөөе.
ХАМТЫН ХҮЧЭЭР ХАЛДВАРААС СЭРГИЙЛЬЕ.