Бидний өнөөгийн нийгэм, ирээдүйн эзэд болсон хүүхэд залуучуудад насан туршын хамааралтай хар толбо болон тогтох архи, тамхи, хар тамхи, мансууруулах бодисын хор уршгийн нөлөө, түүнийг эсэргүүцэх, урьдчилан сэргийлэх талаар хүүхэд, залуучуудад мэдлэг мэдээлэл олгох соён гэгээрүүлэх цогц үйл ажиллагааг тасралтгүй зохион байгуулахыг Налайх дүүргийн “Ахмад эмч нарын зөвлөн туслах баг”-ийнхан санаачлан урилага гаргалаа.
Энэхүү санаачлагыг ЭМТ-ийн удирдлагууд дэмжин энэ намар Монгол улсын Ерөнхийлөгчийн тамгын газар, Эрүүл мэндийн яам, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан нарт хаяглан ил захидлыг илгээсэн юм.
Тус уриалга бүхий ил захидалд МУ-ын Ерөнхийлөгчийн Тамгын газар болон Нийслэлийн Засаг даргаас дэмжиж буйгаа болон ажил хэрэг болгон хэрэгжүүлэхээ илрэхийлсэн хариу ирүүлсэн байна.
Санаачлагын хүрээнд “Ахмад эмч нарын зөвлөн туслах баг”-ийнхан
1. Залуу эмч, мэргэжилтнүүдтэй уулзалт хийх
2. Дээрхи чиглэлээр амбулаторийн үзлэг хийх
3. Иргэд, олон нийтэд сургалт, сурталчилгаа …зохион байгуулах зэрэг ажлуудыг Налайх дүүрэгтээ хийж эхлээд байна.
Түүнчлэн 2020 оноос эхлэн энэхүү санаачлага нь дүүрэг, нийслэл цаашлаад улсын хэмжээний үйл ажиллагаа болон өргөжүүлж, үр дүнтэй бодит ажил болгон зохион байгуулахыг бүх нийтэд уриалж байна