Монголын Яаралтай тусламжийн нийгэмлэгийн удирдах зөвлөлийн гишүүн, УНТЭ-ийн ЯТТ-ийн их эмч Ж.Уламсайханаар ахлуулсан эмч нарын баг 2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр Налайх, Багануур, Багахангай дүүргийн Эрүүл мэндийн төвийн Сувилагч, эмнэлгийн тусгай мэргэжилтнүүдэд “Амьлуулах тусламж”, “Эрт сэрэмжлүүлэх үнэлгээ” сэдвээр сургалт зохион байгууллаа.

ОУ-ын сувилагч нарыг өдрийг угтан гурван дүүргийн сувилагч, эмнэлгийн тусгай мэргэжилтнүүдийн дунд болох ажил мэргэжлийн тэмцээний хүрээнд зохион байгуулагдсан тус сургалт онол болон гардан үйлдлээр хослон явагдсан бөгөөд оролцогчид 4 өртөөнд хувиарлагдаж дадлага сургуулилт хийн мэдлэгээ бататгав.

Сургалт Налайх эрүүл мэндийн төвд болж сувилагч, тусгай мэргэжилтэн 45 хүн оролцлоо.